• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн 3 дах том усан цахилгаан станц ажиллаж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-07-17 10:47:59

        Эдийн засгийн өдрийн сонины мэдээ: 7-р сарын 15-ны өдрийн 0 цагт дэлхийн 3 дах том усан цахилгаан станц – Жинь Шажян мөрний Ши Лөүдү усан цахилгаан станцын анхны цогцолборын баруун эргийн 13-р цогцолбор 72 цагийн туршилтаа амжилттай дуусгаж, Өмнөдийн цахилгаан шугам сүлжээнд холбогдож, Хөх-мөрний цахилгаан эрчим хүчний Ши Лөүдү эрчим хүчний үйлдвэрээс удирдан ажиллуулах болсон байна. Ийнхүү уг цогцолбор арилжааны эргэлтэд орлоо.

        Цахилгаан станц Хятадын Сычуань мужийн Лэй Бо сянь болон Юнь Нань мужийн Юн Шань сянийн уулзвар Жинь Шажян мөрний хавцалд байрладаг, цахилгаан үйлдвэрлэлийг голлон, элс шороо, үерээс хамгаалах, доод урсгалын усан тээврийг сайжруулах зэрэг ерөнхий үр ашиг бүхий том хэлбэрийн усан цахилгаан станц юм. Цахилгаан станц барих төслийг 2003 онд эхлэн, 2005 оны эцсээр барилгыг эхлүүлсэн бөгөөд цахилгаан станцын нийт цогцолбор 13 сая 860 мянган киловатт цахилгаан гаргаж, Хөх-мөрний гурван хавцлын болон Итайпу цахилгаан станцын дараах 3 дах том станц болжээ. Төслийн төлөвлөгөөнд зааснаар 2015 онд бүрэн ашиглалтад орох юм. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе