• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-07-17 09:42:22

       Хятад улсын дарга Ши Жиньпин 16-ны өдөр Бээжинд Беларусийн ерөнхийлөгч Алехандер Лукашенкотой хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, тэрчлэн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцон, нийтлэг ойлголтод хүрчээ. Түүнчлэн Хятад-Беларусийн стратегийн тал бүрийн түншийн харилцааг байгуулснаа хоёр орны удирдагчид зарлалаа.

       Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Беларусь хоёр орон өндөр дээд хэмжээнд харилцан итгэлцэж, хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, хоёр орон хоорондын харилцааны үндэс суурь тасралтгүй бэхжин, хөгжлийн хэтийн төлөв өргөн уудам байна. Беларусийн талтай хамтаар хоёр орны харилцааг тасралтгүй урагшлуулахад Хятад улс бэлэн гэжээ.

       Алехандер Лукашенко хэлэхдээ, Хятад улс бол Беларусь улсын дотно анд, найдвартай түнш юм. Өнөө, олон улсын байдалд ээдрээ будлиантай өөрчлөлт гарч буй үед Хятад улс өөрийн онцлогтой социализмын замаар тогтвортой хөгжиж байгаа нь даян дэлхийн хувьд чухал ач холбогдолтой төдийгүй Беларусь улсыг мөн урамшуулж байна. Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Беларусийн дипломат бодлогын тэргүүн чиг хандлага бөгөөд том чухал асуудлаар Хятад улстай зөвшилцөл,зохицуулалтаа эрчимжүүлж, найрамдлаа зузаатган, харилцан итгэлцэл болон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг Беларусийн тал хүсэж байна гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе