• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжлэх ухаан техникийн бүтээмжийг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-07-18 10:32:02

      ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 17-ны өдөр Хятадын ШУА-ын ажил байдалтай танилцжээ. Тэрээр хэлэхдээ, шинжлэх ухаан хөгжвөл үндэстэн,мөн улс орон хөгжинө. Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжлийн туршлагыг нэгтгэн хэрэглэж, эдийн засаг нийгмийн хөгжлийн зүгээс шинжлэх ухааны хөгжилд дэвшүүлж буй шинэ шаардлагыг идэвхтэй тусгаж, шинжлэх ухаан техникийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, шинжлэх ухаан техникийн бүтээмжийн эрч хүчийг нэмэгдүүлж, шинэчлэлийн хөгжлийн стратегийг бодит газарт нь хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.

  Ши Жиньпин Хятадын ШУА-ын хариуцлагатай хүмүүс болон судлаачдын төлөөлөгчидтэй уулзаж, лекц уншжээ.

  Бид дэлхийн тэргүүний техникийн үр бүтээлийг татан оруулж суралцахын зэрэгцээ хүмүүсийн огт яваагүй замаар замнах хэрэгтэй. Шинжлэх ухаан техникийн ажилтнууд хамтаар чармайж, шинийг бүтээх итгэл зоригийг бий болгон, шинэ зам чиглэлийг сүвэгчлэн , хүчир бэрхшээлийн дундаас илүү гайхамшгийг бүтээх хэрэгтэйг тэрээр онцолжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе