• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Венесуэлийн дэд Ерөнхийлөгчтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2013-07-19 16:07:18

      Хятад улсын дарга Ши Жиньпин Венесуэлийн дэд ерөнхийлөгч Аррийзатай 19-ний өдөр Бээжинд уулзав.

      Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес амьд байхдаа Хятад, Венесуэлийн харилцааны хөгжлийг урагшлуулахын төлөө томоохон хувь нэмрээ оруулсныг Ши Жиньпин дээд хэмжээнд үнэлээд, Хятадын ард түмэн түүнийг дурсан санах болно гэж илэрхийллээ. Дарга Ши Жиньпин түүнчлэн Аррийзагаар дамжуулж Ерөнхийлөгч Мадурод дотнын мэндчилгээ хүргэж, венесуэлчууд улс орныхоо бүтээн байгуулалтын үйлст шинэ ололт амжилт бүтээхийг хүсэн ерөөлөө.

      Хятад, Венесуэлийн харилцааг Ши Жиньпин нааштай үнэлээд, Хятад улс Венесуэлтэй дээд зиндааны харилцаатай ажиллаж, нам хоорондын харилцаагаа эрчимжүүлэн, улс орноо засах арга туршлагаа солилцож, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, дээд технологи, эдийн засгийн онцгой районы бүтээн байгуулалт зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад, Венесуэлийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэв.

      Аррийза хэлэхдээ, Хятад улс Хятадын онцлогтой социализмын замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, бусад орнуудад үлгэр жишээ болсон юм. Хятад улс дипломат харилцаандаа харилцан хүндэтгэх зарчим баримталж, дэлхийн энх тайван ба хөгжилд асар их хувь нэмэр өргөлөө. Венесуэлийн ард түмэн Хятад улсыг бахдан биширдэг. Венесуэлийн засгийн газар болон ард түмэн урьдын адилаар Хятад улстай найрсаг хамтын ажиллагаагаа .эрчимжүүлж, харилцан суралцах болно. Хятад улс болон Латин Америкийн орнуудын хамтын ажиллагааг урагшлуулахад Венесуэл чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж илэрхийллээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе