|
|
||
22-ны өглөө зарласан Японы Парламентын дээд танхимын 23 дахь сонгуулийн эцсийн дүнд, эрх баригч Либерал ардчилсан нам болон Шинэ Комейто намын эвсэл ялсан байна.
Одоогоор Либерал ардчилсан нам доод танхимын талаас дээш хувийн суудлыг авсан бөгөөд үүн дээр Шинэ Комейто намын суудлын тоог нэмэхээр нийт суудлын 2/3 хувийг эзлэх болжээ. Эрх баригч эвсэл дээд доод хоёр танхимд олонхи болсон нөхцөлд эрх баригч нам болон Абэгийн засгийн газрын хойшид парламентад дэвшүүлэх хуулийн төсөл харьцангуй хялбар батлагдах боломж бүрдэж байгаа юм.
Японы ерөнхий сайд, Либерал ардчилсан намын дарга Шинзо Абэ хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, улс төрийн тогтвортой орчинд эдийн засгийн өсөлтийн стратегийг багтаасан эдийн засгийн бодлогоо үргэлжлүүлэхийг ихэнх сонгогчид хүсэж байна. Бид эдийн засгийн хөгжлийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, иргэдийн итгэлийг алдахгүйг хичээнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуултад хариулахдаа, урьдаар парламентаас үндсэн хуулийг өөрчлөх тухай санаачилсны дараа иргэдээс санал асууж олонхи нь дэмжиж, тогтвортой орчин нөхцөл бүрдсэн тохолдолд уг асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |