• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Тонга Вант Улсын Ерөнхий сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-07-23 10:07:34

      Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян 22-ны үдээс хойш Бээжинд Тонга Вант улсын ерөнхий сайд Туиваканотой уулзлаа. Ерөнхий сайд Туивакано Хятад улсад нээгдсэн экологийн соёлын Гүй-яны олон улсын форумын 2013 оны хуралд оролцсон юм.

      Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Тонга дипломат харилцаа тогтоосон 15 жилийн турш хоёр орны харилцаа өргөн далайцтай хөгжлөө. Хятад улс Тонга улстай олон салбарын харилцаа солилцоогоо өргөтгөж, хөдөө аж ахуй, загасны аж үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбар болон олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны эрүүл тууштай хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Хятадын шинэ засгийн газар цаашид зах зээлийн эрч хүч, хөгжлийн дотоод хөдөлгөх хүчээ бадруулан, татвар, банк санхүүгийн зэрэг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж, цогц эдийн засгаа хөгжүүлэх, түүний бүтцийг зохицуулахын төлөө хүч тавих болно. Хятадын эдийн засаг эрүүл тогтвортой хөгжих нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэгтэй гэлээ.

      Туивакано хэлэхдээ, Тонга улс Хятад улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж байна. Хятад улсын хөгжил асар их ололт амжилтад хүрснийг сайшааж байна. Хятад улсын олон салбартай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, экологийн соёлын бүтээн байгуулалтын харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд хоёр орны харилцааг шинэ төвшинд хөгжүүлнэ гэв.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе