
7-р сарын 22-ний өдрийн үдээс хойш ӨМӨЗР-ны Хөлөн-буйр хотын шинэ барга зүүн хошууны аялал жуулчлалын семинар Бээжин хотын Чао-ян дүүрэгт боллоо. Семинарт Бээжин хотын Чао-ян дүүргийн аялал жуулчлалыг хөгжүүлэх комиссын дарга Лань Шөүжүнь, Шинэ барга зүүн хошууны намын үүрийн нарийн бичгийн дарга Мөнгөн-уул, Шинэ барга зүүн хошууны ардын засгийн газрын хошуун дарга Ү Хайдүн, Бээжин хотын хэвлэл мэдээлэл болон аялал жуулчлалын газрын төлөөлөгчид зэрэг 200-гаад хүн оролцлоо.

Уг арга хэмжээ нь Шинэ барга зүүн хошууны байгалийн өнгө үзэмж, зан заншлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Шинэ барга зүүн хошууны аялал жуулчлалын семинар, Улаан-мөчрийн уран сайхны тоглолт зэрэг агуулгатай явагдаж байна.
1 2