|
|
||
Хятадын Шаньши мужийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт 23-ны үдээс хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвд боллоо.
Шаньши муж Хятадын төв баруун хэсэгт орших бөгөөд Бээжин хотоос 500 км зайтай, 156 мянган 800 кавдрат км газар нутаг, 35 сая хүн амтай. Тус муж нь түүх соёлын болон ашигт малтмал асар баялаг өв нөөцтэй юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд Шаньши мужийн Уран зургийн хүрээлэнгийн захирал ноён Ван Шүэ-хүй зэрэг гурван зураач, мужийн Уран бичлэгийн хүрээлэнгийн захирал ноён Хан Шао-хүй зэрэг хоёр уран бичээчийн 60 уран бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Эдэгээр уран бүтээл нь Шаньши мужийн өнгө үзэмж, онцлог дүрхийг харуулсан байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |