• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж зэрлэг амьтныг хамгаалахыг уриаллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-07-29 17:22:36

           7-р сарын 29-ний өдөр бол жил болгоны дэлхийн барыг хамгаалах өдөрлөг юм. мөн өдөр Хятадын үндэсний ойн аж ахуйн газрын зохион байгуулсан зэрлэг бар болон бусад устах шахсан зэрлэг амьтан ургамлыг хил дамнан хамгаалах болон зэрлэг амьтанын хууль бус наймаанд цохилт өгөх арга бодлогын олон улсын симпозиум Юнь Нань мужийн Күнь Мин хотод нээгдлээ.

           Хятадын ойн аж ахуйн үндэсний газрын орлогч дарга Ин Хун нээлт дээр хэлэхдээ, Хятад улс зэрлэг барыг хамгаалах болон зэрлэг амьтны хууль бус наймаанд цохилт өгөхийг дээд хэмжээгээр чухалчилсаар ирсэн юм. 1988 онд Хятад улс барыг улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад авснаас хойш зэрлэг бар хамгаалах 30 гаруй дархан цаазтай район болон анхан шатны 70 гаруй хамгаалалтын цэг байгууллаа. экологийн цогц төсөл хэрэгжүүлснээр зэрлэг барын амьдрах орчин нөхцөл тасралтгүй сайжирсан гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе