• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдвард Сноуден Орост түр орогнох эрх авчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-02 10:41:26

      ОХУ-ын Цагаачлалын алба Америкийн "Призм" төслийг задруулагч Эдвард Сноудений улс төрийн түр орогнол хүссэн өргөдлийг хүлээн авч зөвшөөрсөн тул тэрээр Москвагийн Шереметево онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсээс гарч, Оросын хилд орсныг түүнд хуулийн тусламж үзүүлж байгаа Оросын өмгөөлөгч Анатолий Кучерена 1-ний өдөр гэрчилжээ.

      Анатолий Кучерена мөн өдөр Москвагийн Шереметево онгоны буудалд сэтгүүлчдэд ОХУ-ын Цагаачлалын албанаас Эдвард Сноуденд олгосон холбогдох гэрчилгээг харуулсан бөгөөд Эдвард Сноуден өнөө аюулгүй газарт орогнож байгаа. Хаана байгааг нь одоогоор хэлэх боломжгүй гэжээ. 

      Хэвлэлүүд Кремлийн ордны албаны хүний үгнээс иш татан тэмдэглэхдээ, Эдвард Сноудений хэрэг Орос-Америкийн харилцаанд ноцтой нөлөөлөхгүй. Одоогийн байдлаар Америкийн ерөнхийлөгч Барак Обама 9-р сард ОХУ-д айлчлах төлөвлөгөөгөө цуцлаагүй гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе