• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын баруун бүсийн наадам Гань Сү мужийн Сү Бэйд зохиогдлоо

CRI       (GMT+08:00) 2013-08-05 17:51:19

     Хятад улсын найман муж районы монгол хэлний ажлын хамжилцах дугуйлан, Ганьсү мужийн үндэстэн шашин суртахууны зөвлөл, спортын газар, Жю Чуань хотын засгийн газраас зохион байгуулж, Жю Чуаны үндэстэн шашин суртахууны зөвлөл, спортын газар, Сү Бэйгийн монгол үндэстний өөртөө засах сянаас хамтран зохион байгуулж байгаа Хятадын баруун бүсийн наадам 8 сарын 2-4-ний өдрүүдэд Сү Бэй сянь зохиогдлоо.

     Энэ наадмаар эрийн гурван наадам болох морин уралдаан, бөхийн барилдаан, сур харваа болж, олон улсын содон монгол дуучдын тоглолт, найман муж районоос хүрэлцэн ирсэн 9 баг төлөөлөгчдийн хувцас загварын тэмцээн, морин мэргэжлийн үзүүлбэр зэргийг зохион явууллаа.

     Бөхийн тэмцээнд ӨМӨЗР, ШУӨЗР, Хөхнуур муж зэрэг муж районы нийт 64 бөх шандас чадлаа шалгаж, ӨМ-ын бөх Сайнзаяа, Сэнгэгарбу Сайнбүрэн нар наадамчдаа баясган эхний байрыг эзэллээ. Олон улсын содон монгол дуучдын тоглолт нь наадмыг нэн өнгөтэй болголоо. Тоглолтод Монгол улсын гавьяат жүжигчин "Чингис хаан" хамтлагийн ахлагч Жаргалсайхан, Киви хамтлаг, Морин хуурын их мастер Чи Булаг, дэлхийн монголчуудад дуу хоолойгоороо танигдсан дуучин Тэнгэр, ӨМ-ын нэрт дуучин Мөнгөнцэцэг зэрэг алдарт дуучид ая хөг нэмлээ.

     Нутаг нутгийн дээлээр гангарсан "Хувцас загварын үзүүлбэр" энэ удаагийн наадмын нэгэн гол онцлог боллоо. ӨМ-ын аймаг хошуудын төлөөлөгчид, Шиньжаан, Хөхнуур, Гирин зэрэг муж районы 100 гаруй төлөөлөгчид уламжлалт болон шинэ загварын монгол дээлээр гоёж цастын монгол нутгийг чимлээ. Тэмцээнээр уламжлалт болон шинэ үеийн хувцас загварын баг, шилдэг загвар өмсөгчийг шалгарууллаа.

     Хоёр өдрийн турш дэнж хотойтол наадсан Баруун бүсийн наадам хувцас загварын уралдаанаар өндөрлөлөө. Найман муж районы монголчууд цаст сүрлэг уулын хормойд байрладаг Сү Бэйд цугласан энэ наадам монгол уламжлалаа хадгалсан, заншил соёлоо дээдэлсэн соёлын том солилцоо болж чадлаа. \Сэтгүүлч Н. Пүрэвжав мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе