• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үзэсгэлэнт Шинжаан миний дуранд 2013": Шинжаан миний нутаг

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-06 15:17:53

      Намайг Сунтхиа Норсросс Вилсон гэдэг. Би АНУ-ын Вайоминг муж улсын төв Шайенн хотод амьдардаг. Би өөрөө байгалийн гэрэл зурагчин.

      Энэ удаа би азаар "Үзэсгэлэнт Шинжаан миний дуранд 2013" ажиллагаанд оролцож байна. Шинжаанд ирсний дараа, энэ нутагт миний өөрийн төрсөн нутагтай ижил төсөөтэй их олон зүйл байдгийг харж мэдэрсэн. Энд би өөрийн нутагтаа байгаа шиг өндөр сүрлэг цаст уул, өнгө алаглан ургасан цэцэгсийг олж харсан. Ялангуяа тунгалаг ариун Канас нуур яг талын дунд шигтгэсэн эрдэнийн чулуу шиг надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн. 

      Шинжаанд ирээд би маш олон сонирхолтой сайхан байгалийн үзэмжтэй танилцсан. Гэхдээ эндхийн хүмүүс яг одоо энд хамгийн сайхан улирал биш гэж ярьж байна. Тийм болохоор би өвөл дахин энд ирж, цанаар гулган, эндхийн өвлийн үзэмжтэй танилцах санаатай байна. Шинжаан миний нутаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе