|
|
||
Өвөр Монголын Эрээн хотоос Монгол улсын Улаанбаатар хүрэх олон улсын агаарын шугам 7-ны өдөр албан ёсоор нэвтэрлээ. Тус олон улсын нислэгийн шугам нээгдсэнээр Эрээн хотын нисэх онгоцны буудал нь орон нутгийн зэрэглэлтэй байснаа олон улсын нисэх онгоцны буудал болж дэвшлээ.
Нисэх онгоцны буудлын ажилтан сурвалжлагчид хэлэхдээ, тус нислэгийг гүйцэтгэх онгоцыг Монголын иргэний агаарын тээврийн компаниас хангаж, долоон хоног тутмын даваа, лхагва, баасан гаригт нисэх юм. Очиж ирэх онгоцны тасалбарын нийт дээд талдаа 365400 төгрөг (1753 юань орчим) байх болно гэжээ.
Өвөр Монголын Эрээн хотын Төмөр замын олон улсын аялал жуулчлалын компанийн захирал хадагтай Хуан Мэйчинь хэлэхдээ, "Эрээн хот аялал жуулчлалын баялаг нөөцтэй, Хятад улс болон Монгол улсыг холбосон цорын ганц төмөр замын боомт юм. Иймээс хилийн аялал жуулчлал өрнүүн хөгжиж, цөөн бус жуулчид хувийн унаагаар жуулчлах, баг бүрдүүлэн жуулчлах зэрэг хэлбэрээр хоёр орны аялал жуулчлалын газруудаар очиж байна. Түүнчлэн шууд нислэгтэй болсон нь жуулчдын гадагш зорчих арга хэлбэрийг нэмэгдүүлж, хилийн нутгийн аялал жуулчлалын хөгжилд шинэ түлхэц болов" гэлээ.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |