
"2013 оны Хятад Монгол Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт"-ын өмнөх хэвлэлийн бага хурал 7-ны үдээс өмнө Бээжин хотын хэвлэлийн газарт боллоо.

Энэ хурлаар 8-р сарын 20-22-ны өдрүүдэд Эрээн хотод "2013 оны Хятад Монгол Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт"-ыг зохион явуулахаар болсон ба уг чуулга уулзалт нь "Шинийг бүтээх, хамтран ажиллах, хамтаар хөгжих, хамтаар ялалт байгуулах" сэдвийн хүрээнд зохиогдоно гэж танилцууллаа. Энэ үеэр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, төсөл танилцуулах, эдийн засаг худалдааны форум зэрэг арга хэмжээ болно. Хятад Монгол, Оросын орон нутгийн аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаанд үйлчлэхийг зорьж байгаа зэрэг талаар мөн мэдээлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10