• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы улс төрийн тавцанд дахиад 8-р сарын 15-ны "Чөтгөрт мөргөх" салхи үүсжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-15 16:08:52

  8-р сарын 15 бол Япон улс дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн өдөр юм. Үнэндээ энэ өдөр Япон улс түрэмгийллийн түүхээ эргэн харж, дайны сургамжийг марталгүй санан, энх тайвны үзэл баримтлалыг чанд мөрдөх өдөр байх ёстой. Гэвч Японы улс төрийн тавцанд мөн өдөр "Чөтгөрт мөргөх" салхи салхилж, милитаризмийн сүнсийг даллаж байна.

  Үдээс өмнө, Японы Сайд нарын танхимын Засаг захиргааны сайд Ешитака Шиндо болон  үндэсний Олон нийтийн аюулгүйн хорооны дарга Фуруя Кейжи нар Ясукуни сүмд мөргөл үйлдсэн бол сайд нарын танхимын гишүүн, засаг захиргааны өөрчлөлтийн сайд Томоми Инада Ясукуни сүмд мөргөл үйлдэх санаатайгаа үүнээс өмнө нь мэдэгдсэн байна. Японы ерөнхий сайд Шинзо Абе хэдийгээр өөрөө уг сүмд очин мөргөл үйлдээгүй ч, Либерал Ардчилсан Намын даргын нэрээр өөрийн туслахаараа дамжин Ясукуни сүмд хандив өргөсөн байна. Түүнчлэн тэрээр мөн өдөр Токио хотын Чидоригафучид байрлах дайнд амь үрэгдэгсдийн оршуулгын газарт  амьд цэрэг өргөх юм байна.

  Ешитака Шиндо болон Фуруя Кейжи нар Ясукуни сүмд мөргөл үйлдсэний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгчээ. Ешитака Шиндо хэлэхдээ, энэ бол хувь хүний үйл ажиллагаа болохоор Японы дипломат харилцаанд нөлөөлөхгүй гэжээ. Харин Фуруя Кейжи цохон тэмдэглэхдээ, Ясукуни сүмд мөргөл үйлдэх нь бусад улс орны зэмлэлд өртөх ёсгүй гэжээ. Шинзо Абегийн засгийн газрын 18 гишүүнээс, ерөнхий сайдын орлогч бөгөөд сангийн сайд Таро Асо, засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Юшихиде, гадаад хэргийн сайд Фумио Кишида нарын зэрэг 15 хүн энэ удаа Ясукуни сүмд мөргөл үйлдэхгүй гэдгээ үүнээс өмнө мэдэгдэж байсан. Харин соёл шинжлэх ухааны сайд Хакубун Шимомура, сэргээн босголтын сайд Такуми Немото нар нэгэнт мөргөл үйлдсэн аж. Өөрийн засгийн газрынхны гишүүд Ясукуни сүмд мөргөл үйлдэхийг хориглохгүй гэдгээ ерөнхий сайд Шинзо Абе нь үүнээс өмнө мэдэгдэж байсан бөгөөд энэ бол "дотоод сэтгэлийн асуудал, хувь хүний эрх чөлөөтэй холбоотой" гэсэн байна. Түүнчлэн "хоёр алга хавсран эх орныхоо төлөө амь насаа зориулагчдын төлөө залбирч, тэдэнд хүндэтгэл илэрхийлэхээ баримтална, миний үзэл бодол огт өөрчлөгдөөгүй" гэж тэрээр ярьж байсан юм.

  Японы хэвлэл мэдээллийнхний үзэж байгаагаар, Японы улс төрчид дэлхийн 2-р дайны А зэрэглэлийн гэмт этгээдийг тахиж байгаа Ясукуни сүмд очин мөргөл үйлдэх нь Хятад, БНСУ-ын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарна. Харин ерөнхий сайд Шинзо Абе өөрөө бус, туслахаараа дамжин хувийн мөнгөөрөө хандив өргөсөн явдал нь нэг талаас түүнийг дэмжигч хуучнаа баримтлагч бүлэгт байр сууриа тодорхойлж, нөгөө талаас Хятад, БНСУ хоёр орны байр суурийг бодолцсон  хэрэг гэжээ.

  Японы улс төрчдийн энэхүү "чөтгөрт мөргөх салхи" нь дотооддоо маш их маргаан үүсгээд байна. Либерал Ардчилсан Намтай хамтарсан засгийн газар байгуулсан Цэвэр Бодлоготны Намын тэргүүн Нацуо Ямагучи болон нийт Японы Буддын шашны нийгэмлэг зэрэг улс төрчид болон нийгмийн бүлэглэл Шинзо Абе болон түүний засгийн газрын гишүүд Ясукуни сүмд мөргөл үйлдэхгүй байхыг сануулсан байна. "Асахи Шимбун" сонин өгүүлэлдээ, Япон улсын хувьд  төр  шашныг нийлүүлснээс болж дэлхийн 2-р дайны замаар замнасан юм. Тухайн үеийн милитаризм болон шашны үзэл нягт уялдсан цаг үеийн хатуу сургамжаар дамжин Япон улс төр шашныг салгасан энх тайванч улс орны замаар аялаад өнөөдөрт хүрч байна. Төр шашныг салгах хэрэгтэй гэсэн үндсэн хуулийн заалтын дагуу, ерөнхий сайд болон түүний засгийн газрын гишүүд Ясукуни сүмд мөргөл үйлдэж болохгүй юм. Улс төрчид нийтээрээ Ясукуни сүмд мөргөл үйлдэх нь нэг зүйлийн улс төрийн жүжиглэлт гэж хэлж болно гэжээ. \Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе