• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын стратеги аюулгүй байдлын 9 дэх зөвшилцөл боллоо

CRI       (GMT+08:00) 2013-08-16 09:58:13

     Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, ОХУ-ын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Николай Патрушев нар 15-ны өдөр Москвад Хятад Оросын стратегийн аюулгүй байдлын 9 дэх уулзалт хийлээ.

      Хоёр тал хэлэхдээ, энэ оны гуравдугаар сард дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал амжилттай хийж, Хятад Оросын тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд шинэ хүч сэлбэж, шинэ хэтийн төлөв нээлээ. Хоёр тал ойлголцол, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны харилцааг шинэ ахицад хүргэх хэрэгтэй гэж илэрхийллээ.

      Өнөөгийн олон улсын байдалд шинэ ээдрээн будлиантай хувиралт өөрчлөлт гарч байна. Хятад Орос хоёр тал харилцан хүндэтгэж, дээд хэмжээнд итгэлцэх үзэл санаагаар, харилцан улс орны бүрэн эрх, аюулгүй тогтвортой байдал, хөгжлийг эрс дэмжиж, өөр өөрийн хөгжил цэцэглэлтийг биелүүлэх ёстой гэж 2 тал үзжээ.

       Олон улсын үйл хэрэг дэх зөвшилцлөө эрчимжүүлж, НҮБ-ын дүрэм, зорилт, олон улсын дэглэм журмыг хамгаалан, халуун цэгийн асуудлыг энх тайвнаар идэвхтэй зохицуулж, дэлхийн энх тайван тогтвортой байдал хөгжлийг ахиулах ёстой гэжээ. Хоёр тал хамтаар чармайж, 20-ын бүлгийн Санкт Петрбургийн дээд уулзалт болон ШХАБ-ын Бишкекийн дээд уулзалтын амжилтыг ахиулах ёстой гэжээ. Солонгосын хойг, Афганистан, Баруун Ази, Хойд Африк, Сири зэрэг асуудлаар мөн 2 тал санал солилцлоо. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе