• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэгт галт тэрэгний осол гарч 35 хүн амиа алдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-19 16:36:47

    Энэтхэгийн Азийн мэдээлэх агентлагийн мэдээлснээр, тус улсын зүүн хойд Бихар мужид 19-ний өдөр хурдны галт тэрэг зам гарч явсан мөргөлчнийг дайрсан ноцтой осол гарч, наанадаж 35 хүн амиа алдан, хэдэн арван хүн шархадсан байна. Эндэж бэртсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй.

    Эх сурвалжид тэмдэглэснээр, осол гарсны дараа галт тэрэгний өртөө эмх замбараагүй байдалд оржээ. Хилэгнэсэн иргэд ба мөргөлчид галт тэрэгний жолоочийг зодож хүнд гэмтээсэн бөгөөд галт тэрэгний зарим үйлчлэгчийг саатуулсан байна. Дараа нь галт тэрэгний хоёр вагоныг шатаажээ. Одоогийн байдлаар галт тэрэгний уг замыг зогсоогоод байна. \Урьхан\

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе