• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Баруун бүсийн хөгжлийг эрчимжүүлэх ёстой

CRI       (GMT+08:00) 2013-08-20 10:22:30

      ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кечян 19-ний өдөр Ланьжөү хотод баруун бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, ядуу бүсийг дэмжих сэдэвт хурлыг даргаллаа.

      Ли Кэчян хуралд олны илтгэлийг сонслоо. Ерөнхий сайд хэлэхдээ, эдийн засгаа улам хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулан, нийгмийн шударга байдлыг нэмэгдүүлэх нь засгийн газрын гол үүрэг хариуцлага бөгөөд тэмцэх зорилт мөн. Иймээс эдийн засгийн хөгжил, макро зохицуулалтын бодлого ямар чиг хандлагатай болохыг заавал анхаарах ёстой. Манай орны эдийн засаг хэлбэрийн өөрчлөлтийн шатандаа орсон тул чанар, үр ашиг, тогтвортой хөгжлийг чухалчилж, эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааг сайжруулах явдлыг сайтар нэгтгэх хэрэгтэй гэв.

      Ли Кэчян хэлэхдээ, манай орны эдийн засгийн бүтцийн зүй зохисгүй тал нь голдуу хот суурин, бүс нутгуудын хөгжил зөрөөтэй байгаа дээр илэрч байна. Түүнчлэн төв баруун бүсэд хөгжлийн хамгийн илүү орон зай тавигдаж байна. Баруун бүс нутгийг хөгжүүлэх бодлого нь бүс нутгуудыг тэнцвэртэй хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтөд нэлээд давуу байр суурь эзэлдэг. Дэд бүтцийн барилга байгуулалтыг баруун бүс нутагт түлхүү хэрэгжүүлж, төмөр зам, авто замын бүрэн сүлжээг түргэтгэн байгуулж, ус ашиглалтын гол төслийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн өөрчлөлт, онцлог давуу талтай аж үйлдвэрийн хөгжлийг идэвхтэй дэмжиж, түүнчлэн шинжлэх ухаан технологийн болон чадварлаг боловсон хүчнийг нэмэгдүүлэн, урамшуулан дэмжих механизмыг боловсронгуй болгож, чадвартай боловсон хүчин баруун бүс нутагт ажиллахыг дэмжиж, тэдний ажил үйлс бүтээх, шинийг санаачлах чадварыг нь сайтар бадраах хэрэгтэйг онцлов.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе