|
|
||
8-р сарын 20-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Чэнь Фун Фу Жэньтэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улсын засгийн газар хүнээр гол болгон, иргэдэд үйлчилж, ард түмний эрүүл мэндийн асуудлыг тэргүүн чухал байранд тавьдаг. Бид эмчилгээ эрүүл мэндийн механизмын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Хятадын арга барилаар зохицуулан, иргэдийн өвчин үзүүлэхэд бэрхтэй, эмчилгээний зардал үнэтэй түүнчлэн эмчилгээний эх баялгийг тэнцвэртэй хуваарилах асуудлыг тал бүрээр зохицуулна. Мөн 2020 онд эмчилгээний үндсэн үйлчилгээг хүн бүрд эдлүүлэх зорилтыг биелүүлж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахыг тасралтгүй урагшлуулна гэжээ.
Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай урт хугацааны турш сайтар хамтран ажиллаж ирсэн, энэ оны 3-р сард H7N9 хэлбэрийн шувууны томууг сэргийлэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн туслалцаанд Хятадын тал талархаж байна. Хижгийг сэргийлэх талаар Хятад улсын засгийн газар өндөр сэрэмжтэй байж, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахаас эхлэн тэл бүрээр эрчимжүүлнэ гэж Ши Жиньпин хэлэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Европ анагаах ухааны нэгдэл ба Хятадын уламжлалт эм эмчилгээг гадаадад дэлгэрүүлж, дэлхийн эрүүл мэндийн үйлсэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
Чэнь Фун Фу Жэнь хэлэхдээ, Хятад улсын эм эмчилгээний өөрчлөлтийн талаар олсон тодорхой шатны амжилтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээд хэмжээгээр үнэлж байна. Хятадын талтай хамтран ажиллаж, Хятадын засгийн газрын ардын амьжиргааг сайжруулж, хүмүүсийн эрүүл чийргийг баталгаажуулахад гаргаж буй хүчин чармайлтыг идэвхтэй дэмжинэ гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |