|
|
||
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 20-ний өдөр Бээжинд Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениататай уулзав.
Юй Жэншэн хэлэхдээ, Хятад Кени дипломат харилцаа тогтоосон 50 гаруй жилийн турш, хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлал үргэлжилж, гол зангилаа ба анхаарал хандуулж байгаа асуудлаар бие биеэ дэмжиж, олон салбарт үр ашигтай хамтран ажиллаж ирсэн. Найрсаг эрх тэгш харилцан ашигтай зарчмын дагуу Хятад Кенийн тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Кени Хятад улс нь ахан дүүсийн найрсаг харилцаатай. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд Кени бэлэн байна гэж Кениата хэлэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |