|
|
||
Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 20-ний үдээс хойш Бээжинд Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениататай уулзав. Хятад Кенийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, Африкийн энх тайвны хөгжлийн үйлсийг түлхүү ахиулна гэж Ли Кэчян онцлов.
Тэрээр хэлэхдээ, Хятад Кени дипломат харилцаа тогтоосноос нааш хоёр орны харилцаа тогтвортой эрүүл саруул хөгжиж ирлээ. Хятад улс Кенитэй олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Кенийн харилцааг шинэ шатанд хүргэхэд бэлэн байна. Хятад улс Африкийн интегралчлалын үйл явцыг дэмжиж, Африкийн энх тайван ба хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.
Хятад Африк нь гамшигтай тэмцэх, гамшгаас сэргийлэх салбарт хамтаар өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Хоёр тал энэ асуудлаар туршлагаа солилцож, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар ядуурлыг бууруулахыг түлхүү ахиулж, хамтын хөгжлийг биелүүлэх ёстой гэж Ли Кэчян хэлэв.
Кенийн тал Хятадтай байх харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Кени Хятадын харилцаа, мөн Африк Хятадын харилцааг өндөр төвшинд хүргэхэд бэлэн байна гэж Кениата хэлэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |