• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-08-20 15:48:07

            Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний үдээс хойно Бээжинд Кенийн Ерөнхийлөгч Үхуру Кеняттатай хэлэлцээ хийсэн байна. Хоёр орны тэргүүн хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад Кенийн харилцааны хөгжилд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, ирээдүйг харсан эрх тэгш итгэлцсэн, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг байгуулахаа илэрхийлсэн байна.

            Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш хоёр талын харилцаа тогтвортой түргэн хөгжиж байна. Хятад Кени өөр хоорондын гол ашиг сонирхолтой холбогдсон, анхаарал тавьж буй асуудалд цаашид харилцан дэмжлэг үзүүлж, улс төрийн намууд, хууль тогтоох байгууллага, орон нутгуудын засгийн газрын солилцоог гүнзгийрүүлж, төрийн засаглалын туршлагаа солилцох хэрэгтэй гэж Ши Жиньпин онцолсон байна. Хятад улс идэвхтэй арга хэмжээгээр Кениэс импортлох хэмжээгээ нэмэгдүүлж, хоёр талын худалдааны тэнцвэртэй өсөлтөд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна. Хоёр тал мөн дэд бүтэц, эдийн засгийн онцгой бүсийн байгуулалт, хөрөнгө нийлүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалалт зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг өрнүүлэх хэрэгтэй. Хятад улс Африкийн орнуудын өөрийн хөгжил, хамтын цэцэглэлтийг эрс дэмжиж, Африкийн энх тайван тогтвортой хөгжлийг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж тэрээр мөн хэлсэн байна.

            Кенийн тал Хятадыг чин сэтгэлийн анд, чухал түнш гэж үздэг. Хятадын туршлагаар сургамж болгож, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулсан боломжийг ашиглан, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбар, олон улсын ажил хэрэг дэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааны сайн сайхан шинэ цаг үеийг байгуулахыг хүсэж байна. Кени Хятадтай хамтаар Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулгын байгуулалтыг эрчимжүүлж, Африк Хятадын нөхөрсөг хамтын ажиллагааны харилцааны хөгжлийг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэж Үхуру Кенятта хэлсэн байна./Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе