|
|
||
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 20-ны өдөр Бээжинд Хятад БНСУ-ын парламентын тогтмол солилцооны механизмын 8-р хуралд оролцохоор ирсэн БНСУ-ын парламентын дэд дарга Ли Биун Сук болон түүний дагалдан яваа төлөөлөгчидтэй уулзсан байна.
Хятад Солонгосын парламентын тогтмол солилцооны механизм 2006 онд байгуулагдсанаас хойш Хятад Солонгосын хурлын солилцоо, хамтын ажиллагааг ахиулах, хоёр орны харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирэв. БХАТИХ, БНСУ-ын парламент энэхүү солилцооны тогтмол механизмын ач холбогдлыг сайтар ашиглан, хоёр талын хамтаар сонирхож буй асуудалд санал бодлоо гүнзгий солилцож, ойлголцлоо нэмэгдүүлж, стратегийн итгэлцлээ зузаатгаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр орны удирдагчид энэ оны 6-р сард тохиролцсон нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжихөд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж Жан Дэжян хэлсэн байна.
БНСУ-ын парламент БХАТИХ-тай хамтаар тогтмол солилцооны механизм зэрэг арга замаар солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны агуулгыг бүрэн дэлгэр болгохыг хүсэж байна гэж Ли Биун Сук хэлсэн байна./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |