• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл Эрээнд болов

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-08-20 17:29:06

           2013 Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл 20-д Өвөр Монголын Эрээн хотод нээлтээ хийж, Хятад Монгол Орос гурван орны мянга орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл уг хуралд оролцсон байна.

           Хятад Монгол Оросын мянга орчим аж ахуйн нэгжийн 1262 мэргэжилтэн, судлаач, төрийн албан хаагч, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгч нар уул уурхайн нөөцийг хамтаар нээн ашиглах, зам тээвэр, дэд бүтцийн байгуулалт, хөдөө аж ахуй, барилгын материал зэрэг хамтаар анхаарч буй асуудал ба салбарт форум зохион байгуулж, төслийн танилцуулга, гэрээ тохиролцох зөвшилцөл зэрэг өрнүүлэх болно гэж Эрээн хотын дэд дарга Цог танилцуулж хэлсэн байна.

           Монгол улсын 100 гаруй аж ахуйн нэгжүүд энэ удаагийн зөвшилд оролцож байна. Бид Хятадын том зах зээлийг чухалд үздэг, зөвшилцөл нь Хятад Монгол Орос гурван орны худалдааны хил нэвтрэх талд улам тус дөхөм үзүүлж, үр ашигтай зохицуулж байна гэж Монголын улсын их хурлын гишүүн, худалдаа аж үйлдвэрийн танхмын дарга С. Дэмбэрэл сэтгүүлчид хандан хэлсэн байна.

           Оросын Улаан-үдийн засгийн газрын тамгын газрын дарга хэлэхдээ, Хайлар, Манжуур, Чанчүнь, Эрээн зэрэг хотод эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл байгуулахаар дамжуулж, Орос Хятадтай хоёр талын худалдааны харилцаагаа гүнзгийрүүлж байна. 2011 онд Хятад Оросын хоёр талын худалдааны хэмжээ 83 тэрбум 200 сая ам долларт хүрч, 2012 он гэхэд 87 тэрбум 500 сая ам долларт хүрсэн байна гэв.

           Энэ удаагийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл нь гурван орны нөхөрсөг, эвсэг зохицонгуй хилийн эдийн засгийн бүс байгуулахад чухал ач холбогдолтой гэж Өвөр Монголын Өөртөө Засах районы дэд дарга Бү Шяолин хэлсэн байна. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе