|
|
||
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 8-р сарын 20-ны үдээс хойш Төрийн зөвлөлийн онц байдлын командлалын төвд видео хурал хийж, Ляонин, Хармөрөн, Гуандун гурван мужийн болон Төрийн зөвлөлөөс Ляонин мужид томилсон ажлын хэсгийн мэдүүлгийг сонсч, үер усны гамшгийн байдалтай танилцав. Түүнчлэн үер усны гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас аврах дараачийн шатны ажилд байршуулалт хийлээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хармөрөн, Сунгар мөрний сав газарт үер ус татрахгүй байгаа тул учирч буй эрсдэл, үүсгэж болзошгүй хохирлыг хөнгөвчилж болохгүй юм. Үер усны гамшгийн эрсдэлийг бууруулахад сорилт тулгарч байгаа бөгөөд үүрэг маш хүнд байна. Гамшгийг бууруулах тал бүрийн ажлыг дээд хэмжээнд сайтар хийх хэрэгтэй гэлээ.
Гуанси мужид 1 сая 320 мянга гаруй иргэн гамшигт нэрвэгдэж, 18 хүн нас баржээ. Гуандун мужид усанд автсан хэсэг замыг засварлаж, усан замын тээврийн салбарынхан гамшгийн дараах үйлдвэрлэлээ эрчтэй сэргээж байна. Үүнээс гадна Фужянь мужийн цаг уурын станцын нийтэлсэн сүүлийн үеийн мэдээгээр, энэ оны 12 дахь далайн хар шуурга буюу "Трами" далайн шуурга 21-ний үдээс хойш Тайваны зүүн хойд хэсгээр дайрч гарах төлөвтэй байна, энэ нь Фужянь мужийн дунд хойд хэсгийн далайн эрэгт ойртож болзошгүй юм. Фужянь мужид далайн хар салхинаас сэргийлэх 3-р зэрэглэлийн арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хохирол үүсгэж болзошгүй хүчит салхи шуурганаас сайтар сэргийлж байна.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |