|
|
||
ХКН-ын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 21-нд Бээжинд Америкийн Флорида мужийн дарга асан Жеб Буштай уулзсан байна.
Жан Гаоли хэлэхдээ, Бушийн гэр бүлийнхэн Хятад Америкийн харилцааг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан, үүнийг хоёр орон, хоёр иргэд мартахгүй юм гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад Америк хоёр улс үргэлжлэн чармайж, олон салбар дахь яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Америкийн харилцаа зөв замаар замнахыг ахиулах ёстой гэжээ.
Хятад Америк хоёр орны харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрүүлээр хөгжүүлэхэд би үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж Жеб Буш хэлжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |