|
|
||
2 хоног үргэлжлэх Зүүн Азийн 11-р форум 21-нд Японы Киото хотод нээлтээ хийлээ. АСЕАН 10 орон болон Хятад Япон БНСУ-ын төлөөлөгчид аялал жуучлалаар бүс нутгийн хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэхийг энэ форумаар ярилцах болно.
Энэ удаагийн форум нь "Аялал жуулчлалын хамтын ажиллагаагаар дамжин улс үндэстнүүдийн хоорондын харилцааг эрчимжүүлэх" уриан дор болж, нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Хятадаас Японд суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Рүн Ин нээлтийн ёслолд үг хэлэхдээ, хил дамнасан жуулчлалыг Хятадын засгийн газрын ихэд чухалчилж байна. 2012 онд 52 сая гадаадын жуулчид Хятад улсад зорчиж, Хятад улсаас гадаадад зорчигсдын тоо 83 саяд хүрсэн гэлээ.
Рүн Ин онцлохдоо, аялал жуулчлалын хөгжил нь Зүүн Азийн бүсийн ажиллах хүч, хөрөнгийн чөлөөт урсгал болон орон нутгийн хүмүүс хоорондын болон соёлын харилцаа холбоонд чухал ач холбогдолтой. Зүүн Азийн бүсийн жуулчлалын хамтын ажиллагаа нь ихээхэн нөөцтэй бөгөөд уг бүс нутгийнхан хамтын ажиллагааг бодлого болон санхүүгээр дэмжихийг уриалж байна гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |