• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2013 оны Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны уулзалт Хятадын Эрээн хотод болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-23 16:05:39
    8-р сарын 20-22-ны өдрүүдэд, "Хамтын ажиллагаа, шинийг үүдэх, хөгжил, хамтаар хожих" уриан дор 2013 оны Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт ӨМӨЗО-ы Эрээн хотод болсон бөгөөд 1 тэрбум 580 сая ам долларын өртөг бүхий 25 төсөл байгуулсан аж.
    Эх сурвалжаас үзвэл, Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны яриа уулзалтыг анх 2009 онд зохион байгуулж байсан бол энэ жил 5 дахь удаагаа болж байна. Энэхүү уулзалт зохион байгуулагдсанаасаа хойш, Хятад, Монгол, Оросын орон нутгийн засаг захиргаа, худалдааны нийгэмлэг, аж ахуйн нэгж хоорондын солилцооны чухал тавцан болж, талууд эрчим хүчний нөөц баялгийг ашиглах, олон улсын худалдаа, ложистик, зам харилцаа, ачаа тээврийг сайжруулах, Хятад, Монгол, Оросын хил дагуух бүс нутгийн худалдааг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны иж бүрэн гэрээ хэлэлцээр байгуулж, маш чухал амжилтад хүрсэн юм. Энэ уулзалт өдгөө гурван орны хил дагуух бүс нутгийн эдийн засаг, худалдааны чухал хөшүүрэг болж, Европ-Азийн улс орнуудын зах зээлийг нээх "цонх", "гүүр" болж байна.\Д.Х\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе