• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хосни Мубаракыг дахин шүүв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-26 10:18:55

      25-ны өдөр Египетийн Каир хотын эрүүгийн шүүх ерөнхийлөгч асан Хосни Мубаракын жагсагчдыг хороосон хэргийг дахин шүүв. Хосни Мубарак шүүх хуралдаанд ирсэн боловч шүүхээс ялын дүгнэлтийг зарлаагүй бөгөөд 9-р сарын 14-ний өдөр дахин шүүхээр болов. Мөн өдөр Муслимын ах дүүсийн удирдагч Мохаммад Бадиегийн хэргийг анх удаа шүүхээр товлоод байсан ч 10 хоног хойшлуулахаар болжээ.

      Хосни Мубаракын шүүх хурал ийнхүү 6 дахь удаагаа хойшлогдож байна. Шүүхийн танхим мөн л Каир хотын дүүргийн Цагдаагийн академид байрлаж байна. Хосни Мубарак суллагдаж, гэрийн хорионд орсноос хойш анх удаагаа шүүгдэж байгаа нь энэ юм. Түүнтэй хамт түүний хоёр хүү, Дотоод хэргийн яамны сайд Хабибел-Адли болон түүний 6 туслах шүүгдэж байгаа юм. 2011 оны Египетийн улс төрийн үймээний явцад жагсагчдыг хороож, мөн их хэмжээгээр авилга авсан зэрэг хэргээр тэднийг буруутгаж байна.\Ч.Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе