|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Бээжинд Сингапурын ерөнхий сайд Ли Сенлунтай уулзав.
Ши Жиньпин Хятад Сингапурын хамтын ажиллагааны баялаг үр дүнг нааштай үнэлж, хоёр орны хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үздэг гэж онцлов. Хоёр тал сэтгэл хүчээ нэгтгэж, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, өөрийн орны хөгжлийн стратегийн дагуу худалдаа эдийн засаг, банк санхүү, хүмүүнлэг, нийгмийн удирдлага зэрэг салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааг түүхийн шинэ үе шатанд эрүүл саруул урагшлуулах ёстой гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ жил нь Хятад АСЕАН стратегийн түншлэлийн харилцаг байгуулсан 10 жилийн ой юм. Харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэн, бие биеэ дэмжих нь Хятад АСЕАН-ы харилцааны нандин өв хөрөнгө болов. Хятад улс энхийн хөгжлийн замналыг хэлбэрэлтгүй баримталж, найрсаг хөршийн чиг шугамыг хэрэгжүүлэн, АСЕАН-тай харилцаагаа хөгжүүлэхийг хөрш орнуудын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл болгож, АСЕАН-тай стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлнэ. Хятад улсын чухал анхаарал хандуулж буй асуудлыг АСЕАН ойлгон дэмжихийг хүсэж байна. Өнөө Зүүн Азид нүүрлэж буй хамгийн их өрсөлдөөн нь олон улсын банк санхүүгийн хямралыг ялан давж, хөгжлийн эрчийг баталгаажуулах явдал юм. Бид хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, энх тайван тогтвортой харилцан итгэлцсэн, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх бүс нутгийн орчныг буй болгох хэрэгтэй гэжээ.
Ли Сенлун хэлэхдээ, Сингапур Хятад нь өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой, хоёр орон олон салбарт сайтар хамтран ажилласаар ирсэн. Сингапур Хятад улстай найрсаг харилцааг хөгжүүлж, Сингапур Хятадын хамтын ажиллагааны нэгдсэн комиссын үүргийг гүйцэд бадруулан, банк санхүү, тогтвортой хөгжил, эдийн засгийн арга хэлбэрийг өөрчлөх зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |