• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Мөнх тэнгэрийн хүчин дор" Монгол хүний хийморь хурай хурай хурай....

CRI       (GMT+08:00) 2013-08-26 16:58:32

/ Ерөөлч хуурч Очирын Ганболд /

     Уран бүтээлч Ганболд зунаа үдэн намрыг угтсан эдгээр налгар өдрүүдэд Оросын холбооны улсын Буриадын бүгд найрамдах улсад болсон хүүхэд багачуудын ерөөл магтаалын уралдаанд шүүгчээр уригдан ажиллаж, Буриадын овоо сүлд, рашаан булагт мөргөн, хүн ардын аж амьдрал соёл иргэншилтэй нь танилцаж, онгод хийморио сэргээгээд иржээ.

      Ерөөлч хуурч Очирын Ганболд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны уугуул. Хуур хөгжимд элэгтэй эцэг өвгөдийн авьяас түүнд нөлөөлж, эдүгээ Ганболд хошуу аймагтаа төдийгүй Өвөр монгол, бүр цаашлаад дэлхийн Монгол туургатны хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг уран бүтээлч болжээ.

     "Мөнх тэнгэрийн хүчин дор" монгол төрийн зарлиг шуурдаг эртний үеийг эрхэм та өөрийнхөөрөө төсөөлж байсан уу? Ерөөлч хуурч Ганболдоос явсан газрын сонин сайхныг нь сонсож суухад тэнгэр шүтдэг монголчууд хорвоогийн альхан зайд амьдарлаа ч хөх тэнгэр хөрст дэлхийгээ сүсэглэн дээдэлж, өв соёлоо уламжлан залгамжилсаар яваа нь гайхамшигтай санагдлаа.

     Түмэн бээрийн цаана суугаа Буриад ахан дүүс маань мөн л уртын дуугаар тэнгэрээ шуранхайлж, хурдан хүлгээр холыг төсөөлж, хуур хөгжим, домог тууль, ерөөл магтаалаар есөн тэнгэрийн онгодыг шуугиулсаар явааг нь бодохоос нэг л халуун дотно санагдаад байхад усыг амсаж дууг нь дуулаад ирсэн Ганболдын хувьд догдлон уяралгүй яах бэ.

    "Цэнхэрхэн тэмүүлэл"

      Эрхэм сонсогчдоо сая та бүхэндээ Ерөөлч хуурч Очирын Ганболдын Буриад нутгаар аялсан сэтгэгдэл буюу "Цэнхэрхэн тэмүүлэл" - гэх уран бүтээлийг хүргэлээ.
Ингээд уран бүтээлч Ганболдын өргөн дэвшүүлсэн энэ сайхан ерөөлөөр юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай хэмээн бэлгэдье. Хурай Хурай Хурай
Эрхэм сонсогчдоо, Хөх Монгол уянга нэвтрүүлгийн энэ дугаараар та бүхэндээ Ерөөлч хуурч Очирын Ганболдын Буриад нутгаар явсан тухайгаа ярьсан радио ярилцлагыг хүргэлээ.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе