• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин төв Азид айлчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-27 17:42:14

  
    27-ны өдөр, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр Хятад улсын дарга Ши Жиньпиний төв Азийн 4 оронд хийх айлчлал, мөн 20-ын бүлгийн удирдагчдын 8 дахь уулзалт болон ШХАБ-ын тэргүүн нарын хэрэг эрхлэх зөвлөлийн 13-р хуралд оролцох тухай холбогдох байдлыг танилцуулжээ. ГХЯ-ны хариуцлагатан хэлэхдээ, дарга Ши Жиньпин айлчлалын үеэр Хятадын шинэ засгийн газрын төв Азид авах дипломат бодлогыг тодорхойлох бөгөөд Хятад болон төв Азийн орнууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар шинэ санал санаачлага дэвшүүлэх болно. Түүнчлэн Хятад Японы тэргүүн нарын уулзалт 20-ын бүлгийн дээд уулзалтын үеэр болох эсэх асуудлаар гадаадынхны анхаарал хандуулж байгаатай холбогдуулан Хятадын ГХЯ уулзалт болох үндэслэлгүй гэсэн байна.
  
  9-р сарын 3-нд Хятад улсын дарга Ши Жиньпин төв Азийн 4 оронд айлчилна, энэ нь түүний төв Азид хийх анхны айлчлал юм. Энэ талаар Хятадын ГХЯ-ны дэд сайд Чэнь Гүөпин хэлэхдээ, айлчлалын үеэр, дарга Ши Жиньпин Хятад болон төв Азийн орнууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай шинэ санал санаачлага дэвшүүлэх бөгөөд Хятадын шинэ засгийн газрын төв Азид авах дипломат бодлогын талаар тодорхойлолт хийх болно гэжээ.

    "Ши Жиньпин дарга төв Азийн орнуудын удирдагчидтай анх удаа нүүр тулан уулзаж байгаа юм, Төрийн тэргүүн нарын гадаад харилцаа улс орнуудын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм. Төв Азийн дөрвөн оронд айлчлан, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын уулзалтад оролцох үеэр Тажикстаны ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр тал нефть, байгалийн хий, зам тээвэр, холбоо, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурах болно. Ши Жиньпин мөн Казахстаны Назарбаев их сургуульд чухал илтгэл тавьж, Хятадын Төв Азийн орнууд хоорондын гадаад бодлогыг танилцуулах болно"

    Айлчлалын үеэр Ши Жиньпин 9-р сарын 13-нд Киргизстаны Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын 13 дахь хуралд оролцох юм. Чэн Гөүпин хэлэхдээ, энэ удаагийн чуулга уулзалтаар гишүүн орнуудын найрсаг хамтын ажиллагааны харилцааг улам гүнзгийрүүлэх арга хэмжээг судлахын зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцож, байр сууриа зохицуулах болно гэлээ.

    ОХУ-ын ерөнхийлөгч Путины урилгаар Ши Жиньпин 9-р сарын 5-6-ны өдрүүдэд Санкт-Петербургт болох 20-ын бүлгийн 8-р уулзалтад оролцох юм. Энэ удаагийн уулзалт нь "өсөлт болон ажлаар хангах" уриан дор болж, дэлхийн эдийн засгийн өсөлт болон санхүүгийн тогтвортой байдал, ажлаар хангах болон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, олон улсын худалдаа зэрэг дөрвөн сэдвээр голлон ярилцах болно.

    Хэвлэлийн бага хурлын үеэр, Хятадын ГХЯ-ны дэд сайд Ли Баодүн 20-ийн бүлгийн чуулга уулзалтын талаарх Хятадын хүсэлтийг танилцуулав. Ли Баодүн хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн системийг өөрчлөхөөс гадна, макро эдийн засгийн бодлогыг зохицуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын худалдааны чөлөөтэй, нээлттэй, эрх тэгш, шударга орчинг бий болгох, дэлхийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, 20-ийн бүлгийн механизмын бүтээн байгуулалтын талаарх хүчин чармайлтыг эрчимжүүлэхийг Хятад улс хүсэж байна гэжээ.

    Ли Баодүн мөн хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн түшиглэх чанарт үндэслэн, хөгжингүй эдийн засгийн цогцууд эдийн засгийн хариуцлагатай бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хятад Японы удирдагчдын уулзалт болох эсэх асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Ли Баодүн онцолж хэлэхдээ, түүхийн асуудалд хандах Японы байр суурь болон Хятад Японы харилцаанд үндэслэн хоёр орны удирдагчдын уулзалт болох үндэс суурь алга гэжээ.

    "Япон түүх ба бодит байдалд үндэслэхгүй, Дяо Юй дао арлын асуудлаар бодит яриа хэлэлцээ хийхгүй бөгөөд байнга өдөөн хатгалгын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Иймэрхүү байдалд Японы хүсэж буй уулзалтыг бид яаж зохиох вэ? Удирдагчдын уулзалт гар барилцан, хамтдаа зургаа татуулах явдал биш, харин асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв Япон асуудал шийдвэрлэх зорилготой уулзалт хийхийг хүсвэл хоосон үг хэлэлгүйгээр бодит алхам хийх хэрэгтэй байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе