• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн боомтоор нэвтрэх импортын түлшний тос хурдтай нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-27 17:49:11

    Статистик судалгаагаар, оны эхний хагас жилд Эрээн боомтоор оруулсан түлшний тосны хэмжээ болон үнэ тус тус 115 мянга 900 тонн, 78 сая 991 мянган ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 116.63%, 38.42%-р өссөн байна. Энэ жил хотын худалдааны газраас аж ахуйн нэгжүүд арилжааны хэлбэрээ өөрчлөн, хилийн худалдааны хэлбэрээр химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн импортлон, бодит үр ашигт хүрч, түлшний хийн импортын хурдыг түргэсгэхийг дэмжиж байна.

    Зах зээлийн эдийн засгийн нөлөөгөөр энэ жил олон тусгай захын бие даасан хувь худалдаачдын арилжааны хэлбэр аж ахуйн нэгжид түшиглэдэг байснаасаа аж ахуйн нэгжээр бүртгүүлдэг болж, 43-р нэмэгдэж, нийт аж ахуйн нэгжийн тоо 720-д хүрч, шинээр нэмэгдсэн аж ахуйн нэгжийн бүртгүүлсэн хөрөнгө 91 сая 300 мянган юань, нийт бүртгүүлсэн хөрөнгө 961 сая юаньд хүрчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе