|
|
||
8-р сарын 27-нд Хятадын татварын үндэсний газрын дарга Ван Жюнь Хятадын засгийн газрын өмнөөс Францын Парис дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын төв байранд "талууд татварыг хурааж удирдах талаар харилцан туслах конвенц"-нд гарын үсэг зурсан байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Гурриа хэлэхдээ, энэ конвенцын зорилт нь улс орнууд хоорондын татварын мэдээллийг солилцох стандартыг дээшлүүлэхийн төлөө юм. Хятад улс дэлхийд нөлөө ихтэй улс болсны хувьд уг гэрээнд гарын үсэг зурсан нь дэлхийн татварын байдлыг ил тод болгох ажилд бүх улс орон оролцож байгааг харуулж байна гэжээ.
Ван Жюнь хэлэхдээ, уг гэрээнд гарын үсэг зурсан нь татвар хураалтын талаар Хятад улс өөрчлөлт хийж, улам нээлттэй болсныг харуулж, маш чухал ач холбогдолтой боллоо. Энэ нь Хятад улс татварыг давхар хураахаас сэргийлэх хэлэлцээр болон мэдээлэл солилцох гэрээний үндсэн дээр олон улсын хэмжээнд татвар хураах талаар харилцан холбоо авахад ашигтай төдийгүй, гүнзгий өргөн хүрээн дэх хамтын ажиллагааг ахиулахад ашигтай. Энэ нь мөн хил дамнан татвар төлөх ажил болон үйлчилгээний төвшинг дээшлүүлэхэд тустай юм. Ер нь Хятад улсад хөрөнгө оруулах гадаадын хүн болон гадаадад хөрөнгө оруулагч Хятад хүнд авч хэлбэл бүр маш сайн механизм болно гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |