|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд батлан хамгаалахын сайд Чан Ваньчуань 29-нд Брунейн нийслэл Бандар-Сери-Бегаванд болсон АСЕАН-ны батлан хамгаалахын сайд нарын 2-р хуралд оролцох үеэр хэлэхдээ, Ази номхон далайн орнууд ашиг сонирхол холболдсон, аюулгүй байдал эрсдэл зэрэгцсэн хувь заяа нэгтэй нэгдмэл цогцын ойлголтоо эрчимжүүлж, ажил хэрэгч, хамтаар цэцэглэн хөгжсөн замаар замнан, яриа хэлэлцээ, зөвшилцлөөр, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн аюулгүй байдлыг хамтаар хамгаалах ёстой гэжээ.
Чан Ваньчуань хэлэхдээ, Хятад улс бол Ази номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны оролцогч, бүтээгч, хувь нэмэр үзүүлэгч бөгөөд энх тайван хөгжлийн замаар замнахыг тууштай баримталж, дэлхийн энх тайван болон бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалсаар ирсэн юм гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |