• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадыг мэдрэхүй• үзэсгэлэнт Юньнань" кино яармаг Женевт нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-08-29 11:24:51

    "Хятадыг мэдрэхүй• үзэсгэлэнт Юньнань" Хятадын кино яармаг 28-ны орой НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар- Олон үндэстний ордонд нээгдсэн байна.

    Юньнань мужийн гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн орлогч дарга Ли Чянь Кино яармагийг нээж үг хэлэв. Ли Чянь хэлэхдээ, яармагийн үеэр үзүүлэх кинонд Юньнаний олон үндэстэн ястны соёл иргэншил ба амьдралыг харуулсан хэдий ч хүн төвтэй агуулга нь хил хязгаар, цаг хугацааг давж чадах юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, кино яармагаар нэн олон үзэгчдэд Юньнаний өнгөрсөн, одоо, ирээдүйг харуулахын зэрэгцээ Юньнаний ард түмний хүсэл мөрөөдлийг харуулахыг хүсэж байна гэжээ.
 
    "Хятадыг мэдрэхүй• үзэсгэлэнт Юньнань" арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Юньнань мужийн Засгийн газар, Хятадаас Женевт суугаа хэрэг эрхлэх газар болон Швейцарын бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид ба НҮБ-аас Женевт суугаа хэрэг эрхлэх газар зэрэг хамтаар зохион байгуулсан юм. Тус яармаг 9-р сарын 6-нд хаалтаа хийнэ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе