|
|
||
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо хоёр улсын Гадаад харилцааны Яам хоорондын зөвлөлдөх уулзалт хийв.
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцлоо.
Монгол, Оросын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт хэвийн хөгжиж байгаа боловч хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бололцоог бүрэн ашиглаж чадахгүй байгааг талууд тэмдэглэж, хоёр орны ард түмний эрх ашигт нийцсэн харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Зөвлөлдөх уулзалтын дараа Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар хоёр улсын "ГХЯ хоорондын 2013-2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө"-нд гарын үсэг зурлаа гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |