|
|
||
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 8-р сарын 28-аас 31-ний өдрүүдэд Ляонин мужид ажиллах үе цохон тэмдэглэхдээ, зүүн хойд зэрэг хуучин аж үйлдвэрийн баазыг бүх талаар сэргээн хөгжүүлэх бол үндэсний чухал том стратеги байж, эрхбиш туршлагаа дүгнэж, бодлогыг боловсронгуй болгож, шинийг санаачилсан хөгжлийн стратегийг идэвхтэй хэрэгжүүлэн, аж үйлдвэрийн гол чухал өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлж, стратегийн чанартай шинэ хөгжсөн ажил төрөл болон уламжлалт боловсруулах ажил төрөл, орчин цагийн үйлчилгээний ажил төрөл болон уламжлалт үйлчилгээний ажил төрөл, мэдээжүүлэлт болон аж үйлдвэржилтийг зэрэг хөгжүүлж, хуучин аж үйлдвэрийн баазад шинэ хүч сэлбэх хэрэгтэй гэжээ.
2-ны үдээс хойш, Ши Жиньпин Далянь хотод ирж, Далянь хотын хөлөг онгоцны хүнд аж үйлдвэрийн групп компанийн Тэнгисийн төслийн ХХК-ийн ажил байдалтай танилцжээ. Ши Жиньпин хэлэхдээ, тэнгисийн ажил төрөл нь үндэстний мандал мөхөл, улс орны хөгжил доройтолтой холбогдож байдаг. Тэнгис далайн хүчирхэг орныг байгуулахад зохицон, тэнгисийн төсөл, боловсруулах салбарын хөгжүүлэх бол стратегийн чанартай ажил төрөл байж, тэнгис далайн эдийн засгийг ерөнхий эдийн засгийн шинэ өсөлтийн гараа, цэг болгохоор чармайх хэрэгтэй гэжээ.
Шинийг санаачлахаар хөгжлийг ахиулах стратегийн хэрэгжилтэд дарга Ши Жиньпин маш их анхаарал хандуулж байдаг. 29-ний үдээс өмнө, тэрээр Далянь хотын дээд шинэ техникийн хүрээлэнд байрлаа Дүн Руань корпорацын Далянь дахь ХХК-д ирж, аж ахуйн бие даан шинийг санаачилсан техник мэргэжил болон холбогдох бүтээгдэхүүнтэй танилцсан байна. тэрээр хэлэхдээ, дээд шинэ техникийн хүрээлэн бол мэргэжил техникийн цугларал бүс мөртөө шинийг санаачлахын сурвалж газар юм. Дээд шинэ техникийн хүрээлэнгийн өрсөлдөх хүчин, хөгжлийн нөөцийн их бага нь "дээд" болон "шинэ" гэдгийг практик дээр хэрхэн нэгтгэж чадаж байгаатай шууд холбоотой байдаг. Дээд шинэ техникийн хүрээлэн нь эрхбиш шилдэг содон аж ахуйн нэгж болон төслийг сонгох хэрэгтэй гэжээ.
Шэньян хотын Те Ши дүүрэг бол Хятад улсын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн ажил төрөл төвлөрсөн хуучин аж үйлдвэрийн бүс байж, сүүлийн жилүүдэд Төв засгийн газрын эрчтэй дэмжлэгийн дагуу, маш сайн сэргэн хөгжсөн байна. 30-ны үдээс өмнө, дарга Ши Жиньпни энд хүрэлцэн ирж, ажилтнуудын ажил амьдралын байдалтай танилцсан байна. Тэрээр хэлэхдээ, стратегийн чанартай шинээр хөгжиж байгаа ажил төрөл болон тэргүүний боловсруулах ажил төрлийг нэгтгэсэн тэргүүний боловсруулах салбарыг хөгжүүлж, холбогдох боловсон хүчнийг сайтар бэлтгэх хэрэгтэй гэжээ.
Аж үйлдвэрийн ажилтан ажилчны ажил амьдралын нөхцөл байдалд дарга Ши Жиньпин анхаарч, 30 -ны үдээс хойно, Шэнь Хэ дүүргийн Да Нань Же гудамжийн Дүө Фү хороололд ирж, ажлаар дахин хангагдаад байгаа Сун Лүнжянгийн гэрт хүрч болгон үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, ард түмнээ аз жаргалтай амьдруулах бол бидний бүх ажлын эхлэлтийн гараа мөртөө эцсийн зорилт юм. Өнгөрсөн жилүүдэд хуучин аж үйлдвэрийн баазад их олон хүн ажилгүйдэж, Нам болон Төв засгийн газар тэдний амьдралд маш их анхаарал хандуулсаар ирсэн. Бид хорооллын үйлчилгээ, тэр тусмаа настайчуудад зориулсан үйлчилгээг эрчимжүүлж, ажлаар хангах ба ажлаар дахин хангахыг нэмэгдүүлж, ард олны амьжиргааны үндсэн баталгааг хангах хэрэгтэй гэжээ.
Ляонин мужид ажиллах хугацаандаа, Ши Жиньпин бас ХКН-ын Ляонин мужийн хороон болон мужийн захиргааны ажлын хариу мэдүүлэлтийг сонгож, цохон тэмдэглэхдээ, боловсон хүчний ажлын хэв суртлыг цэгцэлж, намын цэвэр цэгц байдлыг хамгаалах хэрэгтэй. Удирдах боловсон хүчнүүд эрхбиш бодиттойд зохицсон үгийг хэлж, хэлсэн үгэндээ хүрч, ард түмнээс итгэл хүлээн, ариун цэгцээр засаг хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Энэ удаад дарга Ши Жиньпин Ляонин мужид айлчлах үеэр, тус мужид үеэр усны гамшиг болж, нэлээд олон хүн хар, эд хөрөнгө эндэж сүйдсэн тохиолдсон болохоор гамшигт нэрвэгдсэн ард олны амьдралыг баталж, гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг сайтар хийхийг холбогдох байгууллагад шаардсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |