|
|
||
9-р сарын 1-нд Хятад-Ази Европын яармагийн мэдээллийн яамны сайд нарын хурал Өрөмчид болжээ. ОХУ, Киргиз, Тажикстан, Беларусь, Афганистан, Хятад зэрэг улс орны мэдээллийн удирдах байгууллагын сайд нар болон тэдний төлөөлөгч хуралд оролцжээ. Уг хурал "Мэдээллийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж, Ази Европын эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэн, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалъя " уриан дор санал бодлоо өргөнөөр солилцож, "Өрөмчийн нийтлэг ойлголцол"-г баталсан байна.
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Цай Минжао лекц уншиж, улс орнуудын засгийн газрын мэдээллийн байгууллага хоорондоо солилцоогоо цаашид эрчимжүүлэн, хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллаж, интернетийн салбар дахь хамтын ажиллагааг өргөтгөн, бүс нутгийн дүр төрх, ашиг сонирхлыг хамтаар хамгаалахыг уриалсан байна.
Ази Европын улс орнууд мэдээ мэдээллийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж хуралд оролцсон төлөөлөгчид нийтлэг ойлголцолд хүрсэн байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |