Хятад улсын дарга Ши Жиньпин Туркмен, Казахстан, Узбекистан болон Киргиз зэрэг төв Азийн дөрвөн оронд айлчлахын зэрэгцээ, 20-ын бүлгийн удирдагч нарын 8-р чуулга уулзалт, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13-р бага хуралд оролцохоор 3-ны өдөр Бээжингээс мордов.
Айлчлалын үеэр, дарга Ши Жиньпин улс орнуудын төрийн тэргүүн нартай албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд Казахстанд лекц уншиж, Хятад улсын шинэ засгийн газрын төв Азид чиглүүлсэн дипломат бодлогыг тодорхойлох болно. Шинжээчдийн үзэж байгаагаар, дарга Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал нь Хятад улс болон төв Азийн улс орнууд хоорондын харилцааг улам ойртуулж, ШХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, өнө батын ашиг сонирхлын хамтын нийгэмлэгийг байгуулахад чухал ач холбогдлоо өгөх болно гэв. Түүнчлэн Киргизэд айлчлах үеэр дарга Ши Жиньпин бас ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13-р бага хуралд оролцоно.\Д.Х\