• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын нарийн бичгийн дарга: ШХАБ-ын нөлөөлөх хүч улам нэмэгдэх болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-02 16:55:47

    Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орны тэргүүн нарын комиссын 13 дахь хурал 9-р сарын 13-ны өдөр Киргизийн нийслэл Бишкект болно. ШХАБ-ын нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев 8-р сарын 29-ний өдөр Бээжинд Рэнь Минь Рибао сонинд тусгай ярилцлага өгөхдөө, " 2001 онд ШХАБ-ыг байгуулах тухай 6 орны тэргүүн нарын гаргасан шийдвэр сод мэргэн байсан бөгөөд энэ нь тус байгууллагын олон салбарын үйл ажиллагаанд сайн үндэс суурийг тавьсан гэдгийг би ШХАБ-ын нарийн бичгийн даргаар ажилласан 8 сар гаруйн хугацаанд гүнзгий ойлгосон" гэжээ.

    Дмитрий Мезенцев ШХАБ-ын бизнес комиссын дарга байсан бөгөөд ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын комиссын хуралд 6 удаа, ШХАБ-ын гишүүн орны Ерөнхий сайд нарын хуралд 6 удаа оролцож байсан юм. Тийм учраас нарийн бичгийн даргын тушаалд орохоосоо өмнө тэрээр тус байгууллагын зорилго, хамтын ажиллагааны цар хүрээ зэрэг талаар тодорхой ойлголттой байжээ. Тэрээр хэлэхдээ, ШХАБ хууль зүйлийн үндэс сууриа сайн тавьсан. 2002 онд тохиролцсон "ШХАБ-ын дүрэм"-д тус байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх салбарыг тодорхойлсон бөгөөд үүнд бүс нутгийн аюулгүйн байдлыг эрчимжүүлэх, "Террорист хүчин, хагалан бутаргах хүчин, хэт даврагч хүчин" болон зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт ажиллагаа, зэр зэвсэг, мансууруулах бодисыг хууль бусаар наймаалах хэрэгт цохилт өгөх зэргийг багтааж байна.

    "ШХАБ-г 6 орны тэргүүн нарын хамтын шийдвэрийн дагуу байгуулсан тул тус байгууллага нь бүс нутгийн энх тайван тогтвортой байдал болон аюулгүй байдлыг баталгаажуулах чухал хүчин зүйл болох юм " гэж Дмитрий Мезенцев хэллээ. Тэрээр мөн хэлэхдээ, 2012 онд болсон ШХАБ-ын Бээжингийн чуулга уулзалт дээр 6 гишүүн орны тэргүүн нар "ШХАБ-ын тэргүүн нарын өнө үүрдийн энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн бүс нутгийг цогцлон байгуулах тунхаг"-т гарын үсэг зурсан юм. Үүнд терроризм, мансууруулах бодисыг нууцаар арилжаалах, үндэстэн дамнасан гэмт хэрэг зэрэг асуудлууд оршсоор байгааг тодорхойлжээ.

    ШХАБ-д Хятад улсын үзүүлсэн асар их хувь нэмрийг Дмитрий Мезенцев өндрөөр үнэллээ. Тэрээр хэлэхдээ, "Бид Хятадын удирдагчдад гүн талархал илэрхийлж байна. ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар байгуулагдахаас эхлээд бид Хятад улсын дэмжлэгийг хүртсээр ирсэн" гэжээ. Тэрээр жишээ татаж хэлэхдээ, Хятад улсын санаачилгын дагуу өнгөрсөн жил ШХАБ-ын гишүүн орны гадаад хэргийн сайд нарын хурлаар шийдвэр баталж, Нарийн бичгийн дарга нарын газрыг улам тав тухтай, уужим саруул ажлын байртай болгосон юм. Хятадын ГХЯ шинэ байрны засварыг хийхэд идэхтэй ажилласан гэжээ. Дмитрий Мезенцев мөн хэлэхдээ, ШХАБ бодлого боловсруулах талаар Хятад улс "Шанхайн үзэл санаа"-г хэлбэрэлтгүй баримталж, зөвлөлдөн санал нэгдэх зарчмыг баримталж, бусад гишүүн орон түншийн харилцаа тогтоох болон хамтран ажиллах үзэл санаанд суурилан ажилладаг. Энэ нь ШХАБ нэгдсэн байр суурьтай болход ашигтай юм.

    Дмитрий Мезенцевийн хэлснээр, бүс нутаг болон олон улсын чухал асуудлыг шийдвэрлэх талаар ШХАБ онцгой ач холбогдол үзүүлсэн юм. Үүнийг ШХАБ-ын өмнөх чуулга уулзалт, гадаад хэргийн сайд нарын хурлын тунхаг, хамтарсан тайлан зэргээр тодорхойлж болно. Эдгээр баримт бичгүүд олон улсын байдалд үнэлгээ хийснээр үл барам гишүүн орнуудын олон улсын чухал асуудлаарх байр суурь болон үзэл баримтлалыг харуулсан юм. Эдгээр нь тус байгууллагын олон улсын будлиантай байдалд нарийн судалгаа хийсний үр дүн бөгөөд олон улс болон бүс нутгийн гол чухал асуудлыг шийдвэрлэхэд ашигтай гэжээ.

    Дмитрий Мезенцев хэлэхдээ, ШХАБ нь НҮБ, АСЕАН зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурсан бөгөөд бусад бүс нутгийн байгууллага болон олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг нааштай өрнүүлсэн юм. Энэ нь ШХАБ олон улсын нийгэмлэгийн нэн өргөн хүрээнд тус байгууллагын зорилт, зарчмыг сурталчилж ухуулахад ашигтай гэжээ. Тэрээр хэлэхдээ, "ШХАБ нь олон улсын нөлөөлөх хүчнээ цаашид нэмэгдүүлж, олон улсын будлиантай орчинд асуудлуудыг шийдвэрлэх талаар нэг их нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би бат итгэлтэй байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе