• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс болон төв Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа амжилтанд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-02 17:46:55

    Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 3-13-ны өдрүүдэд Туркменстан, Казак, Узбек болон Киргизэд төрийн айлчлал хийх бөгөөд Оросын Санкт Петербургт болох Их 20-ийн бүлгийн удирдагчдын 8 дахь чуулга уулзалт болон Киргизийн Бишкект болох ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын комиссын 13 дахь хуралд оролцох болно.

    Энэ нь Ши Жиньпиний Хятад улсын даргаар томилогдсоны дараах төв Азийн бүс нутаг дахь анхны айлчлал нь юм. Тиймээс Хятад улс болон төв Азийн улс орны харилцаа хүмүүсийн анхаарлыг дахин татах болжээ. Ялангуяа эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны салбарын хувьд дарга Шин Жиньпин төв Азийн орнуудын Ерөнхийлөгч нартай уулзах үеэр нефть байгалийн хий, зам харилцаа, мэдээлэл, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны чухал баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд Хятад болон төв Азийн олон орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцааг цаашид эрчимжүүлэх болно.

    Жилд нэг удаа болдог Казакхстан- Хятадын бараа бүтээгдэхүүний яармаг нь Хятад болон төв Азийн эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны хөгжлийн хураангуй дүрс зураг болох юм. Энэ онд болох уг яармаг дээр Казакийн Алма-Ата хотын Үйлдвэр худалдааны албаны орлогч дарга Адис Сейдакматов сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Казакийн хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна гэжээ.

    Хятадын барааг Төв Азид экспортолж байгаа төдийгүй төв Ази ч Хятадын эрчим хүч, түүхий материал импортолж байгаа чухал зах зээл болж байна. Хятад улс болон төв Азийн орнуудын худалдааны хэлхээ холбоо олшрохын хэрээр харилцан худалдааны чухал түнш болжээ. Хятадын Олон улсын асуудлаарх судалгааны хүрээлэнгийн төв Азийн судалгааны тасгийн дарга хатагтай Чэнь Юйрүн тоо баримтаас иш татаж, арван жилийн турш хоёр талын худалдааны нэмэгдлийн хурд маш их байгааг танилцуулжээ.

    Сүүлийн жилүүдэд Хятад төв Азийн орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны цар хэмжээ улмаар өргөжиж, төвшин нь ч улам дээшлэн, нэн өргөн хүрээнд хөрөнгө оруулж байгаа юм. Казахстаны Олон улсын худалдааны дээд сургуулийн профессор, Хятадын асуудлаарх мэргэжилтэн Тулешов хэлэхдээ, Хятадын тэргүүний технологийг төв Азид оруулж, хоёр тал энэ салбарт нэн өргөнөөр хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

    Хятад улс төв Азитай эдийн засаг худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх нь нэн чухал бодит ач холбогдолтой юм. Хоёр талын ирээдүйн хамтын ажиллагаанд зарим асуудал оршиж байгаа хэдий ч бүс нутгийн эдийн засгаа хөгжүүлэх хамтын хүсэл байгаа учраас ирээдүй саруул, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь аажмаар Хятад төв Азийн орнуудын харилцааг хөгжүүлэх хөдөлгөх хүч, гол тэнхлэг болох нь дамжиггүй юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе