|
|
||
Ерөнхий сайд Ли Кэчян 3-ны өдөр Хятад-АСЕАН-ны 10-р яармагийн худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад тусгай сэдвээр илтгэл хийхдээ, Хятад, АСЕАН "алтан арван жил"-ийг цогцлон бүтээж чадсан бол цаашид "алмазан арван жил"-ийг бүтээх чадалтай юм гэсэн байна.
Ли Кэчян Хятад-АСЕАН-ны 10-р яармагийн нээлтийн ёслол дээр илтгэл тавихдаа, Хятад, АСЕАН хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Тэрээр хэлэхдээ, "Хятад, АСЕАН хамтарч ажиллах нь чи надад туслах, би чамд туслах явдал юм. Хоёр талын хамтын ажиллагаа бол харилцан ашигтай хамтаар ялах харилцаа бөгөөд харилцан тус болох харилцаа ". Хятад улс АСЕАН-аас оруулах импортоо идэвхтэй өргөтгөж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний урт хугацааны хэлэлцээр байгуулах болно гэв. Түүнчлэн 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 1 триллион ам.долларт хүргэх боломжтой бөгөөд харилцан хөрөнгө оруулалт 150 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдэх болно. АСЕАН цаашид Хятад улсын гадаад хөрөнгө оруулалтын тэргүүлэх сонголт болох бөгөөд Хятад улс ч АСЕАН-ны хөрөнгө оруулалтыг хүлээж байна гэж илэрхийллээ.
Ли Кэчян мөн хэлэхдээ, өмнөд тэнгисийн маргаантай асуудал дээр Хятад улс тухайн орнууд түүхийн бодит байдал болон олон улсын хуулийн үндэслэлийн дагуу яриа хэлцэл хийх ёстой гэсэн байр суурь баримталсаар ирсэн юм. Хятадын засгийн газар найрсаг зөвшилцлийн арга замаар асуудлыг эв зүйтэй зохицуулах бодлого сүвэгчлэхэд бэлэн гэв.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |