|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 3-ны үдээс хойш Туркмены нийслэл Ашхабад хотод хүрч, төв Азийн тус оронд хийх төрийн айлчлалаа эхэллээ.
Айлчлалын хугацаанд дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой хэлэлцээ хийх юм. Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүн нар ололт амжилтын баримт бичигт гарын үсэг зурах ба хоёр орны холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хоёр талын хамтын ажиллагааны бичгүүдэд гарын үсэг зурах болно.
Дарга Ши Жиньпин Туркмен улсад төрийн айлчлал хийхийг Туркмен улс хүсэн хүлээж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал Туркмен, Хятадын стратегийн харилцааны хөгжлийг ихээхэн урагшлуулахыг хүсэж байгаа гэж Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов саяхан илэрхийлжээ.
Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдагчид олон удаа харилцан айлчилж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хүмүүнлэгийн зэрэг салбарт хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж, баялаг ололт амжилтад хүрлээ. Өнгөрсөн жил Хятад, Туркмены худалдааны хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрч, Хятад улс Туркмены худалдааны хамгийн том түнш нь болов. Хоёр орны хамтран бүтээн байгуулсан Хятад, Туркмены байгалийн хийн хоолой нь Хятадын дотоод дахь баруун бүсийн байгалийн хийг зүүн нутаг руу дамжуулах хоолойтой холболдож, нийт урт нь 8000 км-ээс давсан ба дэлхийд хамгийн хол зайд тавигдсан хил дамнасан байгалийн хийн хоолой болжээ.
Туркмен улс бол Дарга Ши Жиньпиний энэ удаагийн төв Азийн орнуудад хийх айлчлалын эхний орон. Тэрээр бас Казахстан, Узбекистан болон Киргиз улсад төрийн айлчлал хийнэ.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |