• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин төв Азийн дөрвөн оронд айлчлал хийхээр мордлоо

CRI       (GMT+08:00) 2013-09-03 08:47:27

     БНХАУ-ын дарга Ши Жиньпин Туркмен, Казахстан, Узбекистан, Киргизэд төрийн айлчлал хийж, Оросын Санкт Петербургт болох Их 20-ын бүлгийн удирдагчдын 8 дахь уулзалт,  Киргизийн Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 13-р хуралд оролцохоор 3-ны үдээс өмнө Бээжингээс мордлоо.

     Энэ бол дарга Ши Жиньпин БНХАУ-ын дарга болсны дараа гуравдагч удаагаа гадаадад хийж байгаа айлчлал юм.

      Дарга Ши Жиньпиний хамт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн бодлого судлалын газрын дарга Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ерөнхий сайдын орлогч Ван Ян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаншү, төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечий, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны даргын орлогч, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань нар айлчилж байна.\Э.Г\


 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе