• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний Казахстанд хийх айлчлал чухал ач холбогдолтой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-03 17:06:48

             БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстанд анх удаа төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал болохоос өмнөхөн Хятадаас Казахтанд суугаа шинэ элчин сайд Лэ Юйчэн манай сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, дарга Ши Жиньпиний айлчлал чухал ач холбогдолтой. Хятад Казахстаны харилцааны түүхэнд бэлэг тэмдгийн чанартай үйл хэрэг болох бөгөөд Хятад Казахтаны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулах болно гэжээ.

             Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Казахтан хоёр орны харилцаа сайн хөгжиж, дээд давхаргын хэлхээ холбоо нягт байсан юм. Казахстаны ерөнхийлөгч Назарбаев Хятадад 19 удаа айлчилж, Хятадын удирдагч олон удаа Казахстанд айлчилсан юм. Хятад Казахстаны харилцаа 20 жилийн турш тогтвортой урагш хөгжих хандлагаа хэвээр байлгасаар ирсэн гэж Лэ Юйчэн үзсэн байна.

             Лэ Юйчэн  хэлэхдээ "20 гаруй жилийн турш Хятад, Казахстаны харилцаа улам хөгжсөөр ирлээ. Анх эхлээд найрсаг хөршийн харилцаатай байснаа хожим нь стратегийн түншлэлийн харилцаа байгуулж, 2011 онд тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, жил ирэх тутам шат нэмэгдэн хөгжсөн байна. Хоёр орны хооронд зохицуулж болшгүй асуудал ерөөс байгаагүй. Ямар нэгэн будлиантай байдал үүсэх юм уу бүс нутгийн байдал өөрчлөгдсөн хэдий ч хоёр орны харилцаанд нөлөөлөөгүй. Ээдрээ будлиантай болон үл ойлголцсон байдал гараагүй, харин алхам алхмаар урагш хөгжиж ирсэн юм" гэлээ.

             20 гаруй жилийн хөгжлийн туршид Хятад, Казахстан хоёр орон аюулгүй байдал, худалдаа эдийн засаг, хүмүүнлэг болон харилцаа холбооны зэрэг салбарт тал бүрийн ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хятад, Казахстан хоёр орны эдийн засаг эрчтэй түргэн нэмэгдэж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан нөхөх давуулаг тал буй болов. Уурхай ашигт малтмалын салбар ба дэд бүтцийн барилга байгуулалт, зам тээврийн хамтын ажиллагаа зэрэг ашигт малтмалын бус салбарт бүгдэд нь хөгжлийн сайн хандлагатай боллоо. Энэ талаар элчин сайд Лэ Юйчэн хэлэхдээ: "Хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа бүх талаар өрнөж, өнгөрсөн жил худалдааны хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны эхэн үе 1992 онд худалдааны хэмжээ 368 сая ам.доллар л байсан юм. Ингэж бодоход бараг 70 дахин нэмэгдсэн байна. 2014 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээг 40 тэрбум ам.долларт хүргэнэ гэж хоёр орны тэргүүн шийдсэн байна. Энэ зорилтыг биелүүлж чадна гэдэгт би итгэж байна. " эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд Хятад Казахстаны эрчим хүчний хамтын ажиллагаа нь гол болж байна. Энэ нь манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг батлахад том үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Казахстаны эдийн засаг, нийгмийн хөгжлийг ч ахиулж байна.

             Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн уудам хэтийн төлөвтэй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны иргэдийн хоорондын харилцаа өдөр ирэх тусам олширч байна, өнөө Казахстаны 9000 гаруй оюутан Хятадад сурч бөгөөд Казахстанд Күнзийн 4 сургууль бий. Хоёр орны ирээдүйн тулгуур болсны хувьд залуучууд хоорондын ойлголцлоо зузаатгах нь хоёр орны нөхөрсөг харилцааны ирээдүйн хөгжилд тустай юм.

             Казахстанд байх хугацаанд хэлэлцээ, яриа уулзалт хийхээс гадна дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Назарбаев нар сургуульд лекц унших болно. Энэ удаагийн айлчлал нь Хятад Казахстанд чухал ач холбогдолтой гэж тэрээр бас хэлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе