• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Туркмен байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтаа түргэтгэнэ

CRI       (GMT+08:00) 2013-09-04 10:35:49

      Орон нутгийн цагаар 3-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Туркмены нийслэл Ашхабад хотод хүрснээр Хятад улсын удирдагчийн Төв Азид хийх анхны айлчлал эхэллээ. Мөн өдрийн үдээс хойш төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, хоёр орон стратегийн түншийн харилцаа байгуулсныг зарлалаа. Түүнчлэн байгалийн хий зэрэг эрчим хүчний чухал хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргасан байна.

      Хэлэлцээ өндөрлөсний дараа төрийн тэргүүн нар сурвалжлагчидтай уулзах үеэр дарга Ши Жиньпин хоёр орны тус салбарт тохиролцсон шинэ нийтлэг ойлголтыг танилцуулж хэлэхдээ, "Хятад-Төв Азийг холбосон байгалийн хий дамжуулах C хоолойн бүтээн байгуулалтыг түргэтгэж, D хоолойн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр хоёр тал шийдсэн юм. Түүнчлэн Аму мөрний баруун эргийн байгалийн хийн орд зэргийг нээх төслийг хамтаар сайтар хэрэгжүүлж, байгалийн хийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөн, урт удаан хугацааны бөгөөд тогтвортой, найдвартай эрчим хүчний стратегийн түнш байх болно" гэж илэрхийлжээ.

      Хоёр орны төрийн тэргүүн нар "Хятад, Туркмен стратегийн түншийн харилцаа байгуулах тухай хамтын тунхаг"-ийг гарын үсэг зурж баталснаар хоёр орны харилцааны стратегийн төвшин дээшилсэн юм. Ялангуяа Хятад улс Туркмены стратегийн түншийн харилцаа байгуулсан цорын ганц орон нь болсныг анхаарууштай байна.

      Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов хэлэхдээ, дарга Ши Жиньпиний айлчлал хоёр орны хамтын ажиллагааг урагштай нэмэгдүүлэх бөгөөд Туркмен, Хятадын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна гэв.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе