|
|
||
3-ны үдээс өмнө, Хятад-АСЕАН-ы 10-р яармаг болон Хятад-АСЕАН-ы худалдаа хөрөнгө оруулалтын дээд хурал Гуан Шигийн Нан Нин хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд ёслол төгөлдөр нээгдлээ. Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Мьянмарын ерөнхийлөгч Ү Тейн Сейн, Кампучийн ерөнхий сайд Хун Сен, Лаосын ерөнхий сайд Тонсин, Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават, Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Дун, Сингапурын ерөнхий сайдын орлогч Тео Чее Неан, АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.
Ли Кэчян хэлсэн үгэндээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, тус бүс нутаг болон дэлхийн хөгжил цэцэглэлт тогтвортой байдалд идэвхитэй хувь нэмэр оруулна. Эргэн тойрны бүс нутаг бол Хятадын гадаад харилцааны чухал талууд юм, Хятадын шинэ засгийн газар хөрштэйгээ сайн түнш байх гадаад харилцааны чиглэлээ хэлбэрэлтгүй баримталж, Хятадын стратегийн хөгжил болон эргэн тойрны улс орнуудын хөгжлийн зорилтын уялдаа холбоог нааштай биелүүлж, энх тайван хамтаар цэцэглэн хөгжсөн хамтын цогцыг үр ашигтай бүтээн байгуулна гэжээ.
Ли Кэчян тэмдэглэхдээ, тус бүс нутагт тогтвортой байдал хийгээд хөгжилд муугаар нөлөөлөх зарим хүчин зүйл оршиж байгаа боловч гол асуудал биш юм. Өмнөд тэнгисийн асуудлаар, бодит түүх болон олон улсын хуулийг хүндэтгэсэн суурин дээр тухайн хоёр тал зөвшилцөх ёстой гэсэн хатуу байр сууриа Хятадын тал баримталсаар ирсэн юм, Хятадын засгийн газар үүрэг хариуцлагаа хүлээж чаддаг, мөн найрсаг зөвшилцлөөр дамжин зүй зохистой зохицуулах арга замыг олоход бэлэн байна. Хятад улс АСЕАН-д найрсаг хөршийн бодлого хэрэгжүүлж байгаа нь түр зуурынх биш юм, харин бидний урт хугацааны турш баримталж ирсэн стратегийн сонголт юм. Хятад улс эргэн тойрны гадаад харилцаанд АСЕАН-ы орныг тэргүүн чухал байранд тавихаа хатуу баримталсаар ирэв. Хятад болон АСЕАН-ы орнууд харилцан туслалцаж, урт хугацааны харилцан ашигтай стратегийн найрсаг хамтын ажиллагааны хоёр талын түншийн харилцааг хамтдаа урагшлуулж шинэ шатанд гаргах болно гэжээ.
Ли Кэчян Хятад болон АСЕАН-ы хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх талаар таван талт санал дурдав. Нэгд, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн дээд хэлбэрийг бүрдүүлнэ. 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 1 триллионд хүргэхээр чармайж, хойшдын 8 жилийн хугацаанд хоёр талын харилцан хөрөнгө оруулалтыг 150 тэрбум ам доллараар нэмэгдүүлнэ. Хоёрт, авто болон төмөр зам, усан тээвэр, агаарын шугам, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг салбарт саадгүй нэвтрэлцэх хамтын ажиллагааг түргэтгэнэ. Гуравт, банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. АСЕАН-ы гишүүн оронтой хамтаар чармайж, бүс нутгийн банк санхүүгийн олон давхаргын аюулгүй байдлын сүлжээг эрчимжүүлж, банк санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх болон тусламж авах механизмыг боловсронгуй болгоно. Тавд, олон давхаргын нийгэм соёлын солилцоог нэмэгдүүлнэ. 2014 оныг "Хятад-АСЕАН-ы найрсаг солилцооны жил" болгохыг Хятадын тал санаачилж байна гэжээ. \Ч.Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |