• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Гурбангули Бердумухамедов нар "Сэргэлт" байгалийн хийн ордын 1-р шатны төсөл ашиглалтад шилжих ёслолд оролцжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-04 18:43:35

        Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Туркмений ерөнхийлөгч Гурбангули Бердумухамедовийн хамт Хятадын Нефть, байгалийн хийн корпорацын дааж байгуулсан Туркмений "Сэргэлт" байгалийн хийн ордын 1-р шатны төслийн барилга дуусаж ашиглалтад шилжих ёслолд оролцжээ.

  Ши Жиньпин хэлэхдээ, энэхүү төслийн байгуулалтад оролцсон хоёр орны мэргэжилтэн болон техникийн ажилтнуудад хүндэтгэл илэрхийлж байна. "Сэргэлт" байгалийн хийн орд бол Хятад-Туркмений эрчим хүчний салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааны бас нэг үлгэр жишээ байж, хоёр ард түмний хамтын ажиллагаагаа хөгжлийг ахиулах гэсэн үнэнч хүсэл эрмэлзлийг харуулж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд шинэ хүч сэлбэлээ гэжээ.

  Гурбангули Бердумухамедов хэлэхдээ, Туркмен, Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны маш их нөөцтэй мөртөө баялаг амжилтад хүрч, хоёр орны стратегийн түншийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон төдийгүй, мөн ч төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дайчилсан байна. "Сэргэлт" байгалийн хийн ордын төсөл бол хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны бас нэг амжилттай жишээ болж байна. Үүний зэрэгцээ, Хятад улстай байгалийн хийн олборлолт, зөөвөрлөлт болон олон улсын эрчим хүчний аюулгүй байдал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын хөгжлийг биелүүлэхэд Туркмений тал бэлэн гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе