Оросын ерөнхийлөгч Владимир Путин 3-ны өдөр Америкийн хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, Америкийн ерөнхийлөгч Барак Обама Москвад айлчлах төлөвлөгөөгөө цуцалсан нь гамшиг бус, удахгүй Санкт-Петербургт болох 20-ын бүлгийн тэргүүн нарын чуулга уулзалтын үеэр Барак Обаматай яриа хэлэлцээ хийхийг би хүсэн хүлээж байна гэжээ.
Путин хэлэхдээ, Орос, Америкийн хооронд маш олон хамтаар анхаарал хандуулж байгаа асуудал байгаа юм, жишээлэхэд, цэргээ цомтгох хөтөлбөр, дэлхийн эдийн засгийн хөгжил, БНАСАУ болон Ираны цөмийн асуудал, тэрчлэн терроризмд цохилт өгөх зэрэг болно гэжээ.\Д.Х\